Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрултэй уулзлаа


Densmaa 2018-10-30 04:10

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг одоо байгаа түвшнээс ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрултэй уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд, Канадын Засгийн газар, Канадын Элчин сайдын яам, “Канад сан”-гаас Монгол Улсад цөөнгүй төсөл хэрэгжүүлж, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг одоо байгаа түвшнээс ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв. Элчин сайд Дэвид Уиллиам Спрул, санал солилцох уулзалт зохион байгуулсанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт талархал илэрхийлээд Канад Улсын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Канадын парламентаас улс орнуудын парламентын ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг чадавхжуулах сургалтад Монгол Улсын парламентын ажилтнуудыг энэ жил мөн хамруулах талаар ярилцав.

Үзсэн: 1242

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна