Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Йодоор баяжуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа


Densmaa 2018-10-30 04:10

Нэг өндгөнд 50 мкгр буюу хүүхдийн нэг өдрийн йодын хэрэгцээ, насанд хүрсэн хүний нэг өдрийн йодын хэрэгцээний гуравны нэгийг агуулсан байдаг аж

     Органик иодыг хүнсний үйлдвэрт ашиглан, баяжуулсан хүнсээр дамжуулан хүн амын органик иодын хэрэглээг нэмэгдүүлэх, йодын дутагдлыг богино хугацаанд арилгах зорилготой “Био йод – Урт насал, удаан жарга” үндэсний хөтөлбөрийн анхны бүтээгдэхүүнүүд нээлтээ хийлээ. Тухайлбал, “Нүүдэл Жи” ХХК нь энэ удаа Био йод төсөлтэй хамтран йодоор баяжуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 100 гр йодтой гоймон идсэнээр 30 мкгр йодыг авна. Энэ нь хүүхдийн өдрийн хэрэгцээний 70%-тай тэнцдэг. Мөн Монгол улсын анхны бүрэн автомат, орчин үеийн технологи бүхий жилдээ 100 сая өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай НВЦ группын Баян өндөгний үйлдвэр нь Био йодоор баяжуулсан өндгийг худалдаанд гаргаж эхлээд байна. Нэг өндгөнд 50 мкгр буюу хүүхдийн нэг өдрийн йодын хэрэгцээ, насанд хүрсэн хүний нэг өдрийн йодын хэрэгцээний гуравны нэгийг агуулсан байдаг аж. Түүнчлэн бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүнийг бүтээж буй Cheese Republic брэнд Био йод хөтөлбөртэй хамтран йодоор баяжуулсан бяслагийг танилцууллаа.

Үзсэн: 1309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)