“Chengdu Marathon”-д тэргүүн байр эзэллээ
“Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ
БНХАУ-д Чэнду хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафонд гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр, ОУХМ Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 секундын амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 секундын амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан байна.
Үзсэн: 1195
Tweet