Мягмар, 4-р сар 15, 2025 16:23:10
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

"Монголын хээр талаас дэлхийн тайзнаа"


Densmaa 2018-10-26 04:10

Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй хагас цаг үргэлжлэх хоёр цуврал оны шилдэг нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшжээ

    Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй хагас цаг үргэлжлэх хоёр цуврал оны шилдэг нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшжээ. Энэхүү үйл явц нь манай хөгжмийн амьдралд нэгэн содон үйл явдал болж буй бөгөөд нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш болон Монголын хамтлаг чуулгын төлөөлөл оролцжээ.

    Нэвтрүүлэг монгол хөөмэйгээр эхэлж, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн нэгэн дуугаар төгсөх авч, уртын дуу, хуурын татлага, "Уран Хас" бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл багтжээ. Энэхүү дурьдаж буй хөгжмийн нэвтрүүлэгтэй наанадаж дэлхийн 40 сая сонсогч танилцах бөгөөд радио нэвтрүүлгийн гол баатрыг өнөөгийн монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан энэ цагийн толь хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Үзсэн: 1225

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: