БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын удирдсан бүх тулалдаан ялалтаар төгсдөг
2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Зөвлөлт Холбоот Улсын Маршал Г.К.Жуковын дурсгалын хорооны дарга А.А.Павликовыг өөрийнх нь хүсэлтийн дагуу Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Элчин сайд Б.Дэлгэрмаа “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын жанжны ур чадвар Халхын голын дайнд анх илэрч, түүний удирдсан бүх тулалдаан ялалтаар төгсдөг гэсэн мэдээ дэлхий нийтэд таран түгсэн” гэдгийг онцлоод 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг санал болгоод ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох олон арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монголын “Н.Норовбанзадын нэрэмжит сан”, Оросын “Ленфильм” киностуди, түүнчлэн “История Отечества” сантай хамтран Халх голын ялалтын тухай уран сайхны кино хийхээр санамж бичиг байгуулаад байгаа талаар мэдэгдээд Монголын талын чиглүүлэгч байгууллага “Н.Норовбанзадын нэрэмжит сан”-г тэргүүлж байгаагийн хувьд энэхүү төсөлд оролцохыг урив. А.А.Павликов Элчин сайдын саналыг талархан хүлээн авлаа.
Үзсэн: 1323
Tweet