Дэлхийд тэргүүлэгчТошиба корпорацид ажиллах боломж нээгдээд байна
МУИС-ийн Электроникийн чиглэлээр төгссөн 12 хүн ярилцлагад тэнцэж Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар болсон
МУИС-ийн инженерийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа суралцагчдад Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тошиба корпораци болон бусад чип үйлдвэрлэгч компаниудад чипний зохион бүтээгч инженерээр ажиллах боломж нээгдээд байна.
Өнгөрөгч хичээлийн жилд Электроникийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 16 оюутныг Япон хэлний сургалтад хамруулсан юм. Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний олон улсын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Такай Япон хэлний сургалтад суусан оюутнуудтай ажлын ярилцлага хийсэн бөгөөд МУИС-ийн Электроникийн чиглэлээр төгссөн 12 хүн ярилцлагад тэнцэж Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар болсон. Эдгээр 12 төгсөгч ирэх 11 дүгээр сард Япон Улсыг зорино. МУИС-ийн дараагийн төгсөгчид гурван сарын дотор Япон хэлний N4-н түвшинд хүрч, дараагийн ээлж 2019 оны 4 дүгээр сард Япон Улсыг зорино. Цаашид чипний загвар зохион бүтээх өндөр технологийн мэргэжлийн инженерийг Япон Улсад бэлтгэж дадлагажуулах ажлыг МУИС-тай хамтран жил бүр зохион байгуулахаар ажиллаж байна.
Үзсэн: 879
Tweet