Улаанбуудай, төмсөө дотооддоо 100 хувь хангана
Одоогийн байдлаар үр тарианы хураалт 75.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байна
Энэ жил манай улс га-гаас авах ургацын хэмжээ өссөнийг салбарын яамнаас мэдээлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8.48 центр үр тариа хураан авч байсан бол энэ онд дунджаар 14 центр үр тариа хураан авчээ. Одоогийн байдлаар үр тарианы хураалт 75.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байна. 7 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо, мөн 9 дүгээр сарын эхэн, дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орсон. "Хэдийгээр байгаль, цаг агаараас шалтгаалсан хэд, хэдэн хүндрэл гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүй. Улаанбуудай, төмсөө дотооддоо 100 хувь хангана" хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлов.
Үзсэн: 1077
Tweet