АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын соёл урлагийн фестивальд уригдан оролцож, концертоо тоглолоо
Брюсель хотын Fine art centre-д болсон түүний концертийг АСЕМ-ийн чуулганд оролцсон төлөөлөгчдөөс гадна Европын орнуудад ажиллаж, амьдардаг монголчууд үзэж сонирхжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын соёл урлагийн фестивальд уригдан оролцож, концертоо тоглолоо.
Брюсель хотын Fine art centre-д болсон түүний концертийг АСЕМ-ийн чуулганд оролцсон төлөөлөгчдөөс гадна Европын орнуудад ажиллаж, амьдардаг монголчууд үзэж сонирхжээ. Дуучин Г.Ариунбаатар Франц Шубертийн “Standchen”, П.И.Чайковскийн “Non but the lonely Heart” зэрэг сонгодог уран бүтээлээ хүргэхийн сацуу Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Н.Жанцанноровын “Чиний нулимс” гэсэн хоёр монгол дуугаа дууллаа. Тэрбээр өөрийн багш, төгөлдөр хуурч ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоины хамт энэхүү тоглолтыг хийсэн юм.
Үзсэн: 1000
Tweet