Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын хөөмийн наадам


Densmaa 2018-10-17 03:10

Хөөмийн урлагийг хөгжүүлэх нэг хэрэг харин язгуур шинжийг нь алдагдуулахгүйгээр хөгжүүлэх нь эрхэм зорилго болоод байна

Олон улсын хөөмийн Монголын олон угсаатны өлгий нутаг Ховд аймагт боллоо. Хөөмийн өлгий нутаг гэгддэг Ховд аймагт ОХУ, БНХАУ, Бүгд найрамдах Тува улс,  Герман, Франц, АНУ, Монголын олон улсын 200 гаруй хөөмийч өрсөлдлөө. Энэ удаагийн наадмыг “Цайны зам өв соёл”-ын хүрээнд зохион байгуулжээ. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монгол хөөмийн уламжлалт урын санг судлах, хамгаалах, өвлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг. Олон улсын хөөмийн наадмын тухай Ховд аймгийн Засаг даргын орлогч Уранчимэгээс тодрууллаа.

/Хальс/ Uranchimeg:    Хөөмийн урлаг нь Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй гэдэг. Хөөмий судлаачид ч энэ дээр санал нэгтэй байдаг. Ховдынхон хөөмийн урлагаа хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн анхаарч байна. Жил бүр хөөмийн наадмыг аймагтай зохион байгуулж шалгарсан хөөмийчдээ улсын уралдаанд оролцуулах эрх олгодог. Хөөмийн урлагийг хөгжүүлэх нэг хэрэг харин язгуур шинжийг нь алдагдуулахгүйгээр хөгжүүлэх нь эрхэм зорилго болоод байна. Учир нь хөөмий Ховдоос хальж олон улсад дэлгэрч байна. Янз бүрийн эгшиг авиаг үүсгэх болсон нь сайн хэрэг. Энэ мэт хөгжих явцдаа язгуур шинж нь үгүй болчих вий гэж эмээдэг.  Хөөмийн наадмын шүүгчдийг аймгийн зүгээс томилохдоо энэ талаас нь сайн харж, мэдэрч шүүхийг бид хүссэн.

      Нэвт: Хөөмий нь өгүүлэхийн эрхтний урлаг бөгөөд энэ төрөлд аялан исгэрэх, амаар ташин дэлдэх, хөөмийлэх, цуурдах, аман хуурдах гэсэн таван төрлийг хамруулан үздэг. Өгүүлэхийн эрхтний урлаг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг. Үүнд: Уруулын, Тагнайн, Хамрын, Багалзуурын, хоолойн, Цээжин хөндий, хэвлий, Түрлэгт, Хосмолжин хөөмий хэмээн хуваадаг. Тус бүр нь өөр өөрийн өнгө аялгууг үүсгэх боловч хөөмийчний ур чадвараас ихээхэн хамаардаг. Хөөмийлэх урлаг, ур чадвараараа шалгаран олон улсын наадамд оролцогчид гоцлол, хамтлаг, орчин үеийн, хүүхдийн гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

Одоо та бүхэнд гоцлол хөөмийн төрлөөс хөөмийч Мэндбаярын хөөмийлсөнөөр хүргэе.

/Хальс/ :   \Хөөмий-Мэндбаяр\

Нэвт: Хөөмий бусад урлагаас ялгаатай нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэн сонгодог эгшиг бий болгодгоороо онцлогтой. Энэ чадвараараа дэлхийн сонгодог хөгжмийг ч  тоглох чадалтай хэмээн хөөмий судлаачид хэлдэг. Тив дэлхийн залуучууд хөөмийн урлагаар хичээллэж энэ төрлөөр эрдмийн зэрэг хамгаалах болжээ. Тэд хэлэхдээ Монгол улс олон улсын хөөмийн наадмыг зохион байгуулах болсон нь сайшаалтай. Ингэснээр олон улсын хөөмийчдийн урын сан баяжиж байна, ур чадвар нь хөгжихийн зэрэгцээ шинэ залуу хөөмийчид олноор гарч ирэх эхлэл нь болсоор байна гэлээ. Одоо та бүхнийг олон улсын хөөмийн 5-р наадамд оролцож байгаа гадаад дотоодын хөөмийчдийн ярианд хандуулъя.

Хальс-3.

  • Намайг Баатарсүрэн гэдэг. Олон улсын хөөмийн 5-р наадамд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ баргийн баруун хошуунаас анх удаагаа ирж оролцож байна. Тус наадамд миний бие гоцлол, орчин үеийн гэсэн төрлүүдээр ороцож байна сэтгэгдэл өндөр байна
  • Намайг Баярболд гэдэг. Би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас ирж оролцож байна. Саяхан би Монгол улсын Соёл Урлагийн Их сургуулийг хөөмийн урлагаар магистарын зэрэг хамгаалсан. Олон улсын хөөмийн 5-р наадам миний 2 дахь удаагийн наадам юм.
  • Намайг Жаргал гэдэг. Анх удаагаа Дээд Монголоос ирж оролцож байна. Хөөмий үүссэн эх нутагт нь ирж хөөмийлөх болсон нь миний хувьд том аз завшаан. Би энэ наадамд оролцох болсоноор бусдаас суралцах, хөөмийн гайхамшигт аялгууг орон орны хөөмийчдийн ая дангаас олж сонсох болсондоо баяртай байна. 

           Нэвт: Монгол хөөмийчид шүлэглэж хөөмийлдгөөрөө гайхамшигтай юм. Өнөөдөр орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялах  төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмийлөх боломжтой болтлоо хөгжжээ. Одоо энэ урлагийг залуус орчин үеийн стильд оруулан тоглож байна. Рок гэхэд л “Алтан ураг” хамтлаг,  Этник чиглэлээр “Халил”, “Домог” хамтлага тоглоно. Мөн “Бит бокс”-той хослуулж эхэллээ. 2004 оноос хөөмий илүү орчин үеийн өнгө аястай  болсон хэмээн  хөөмий судлаачид үзэж байна. Одоо хөөмийн наадамд орчин үеийн урсгал, чиглэлээр хөөмийлсэн хөөмийн төрлөөс сонирхуулья.

Хальс-4: \Хөөмий\

Нэвт: Ховд аймагт болсон олон улсын хөөмийн 5-р наадмын гоцлол төрлийн тэргүүн байрыг хөөмийч Ц.Мөнхбат эзэллээ. Хамтлаг төрлийн тэргүүн байрыг “Хос Алтай” хамтлаг, хөөмийн орчин үеийн үзүүлбэрийн төрлийн тэргүүн байрыг Ховдын Их Сургуулийн язгуур урлагийн тэнхимийн багш, хөөмийч Д.Золзаяа нар хүртлээ. Ийнхүү дэлхийн соёлын нэгэн гайхамшиг, хүн төрөлхтөний өв болсон Монгол хөөмийн олон улсын 5-р их наадам Ховд аймагт амжилттай болж өндөрлөлөө. 6-р их наадам 2020 онд болно. 

Үзсэн: 1688

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна