Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулна


Densmaa 2018-10-17 02:10

Өвлийн цагт агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй гэж үздэг

     Энэ жил нийслэлийн гэр хорооллын 120 мянган өрхөд сайжруулсан түлш хэрэглэж эхлэх, мөн тооны айл бүрэн шаталтат төхөөрөмж ашиглах замаар утаатай “тэмцэх” болсноо БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ. Тэрээр “Утааг бууруулахын тулд орон сууцжуулах, дэд бүтцийг шийдэх, цахилгаан халаалт ашиглах зэрэг олон шийдэл байгаа ч эдгээр нь урт хугацаанд хэрэгжих аргууд. Орон сууцжуулахад дор хаяж 10 жил шаардана. Тиймээс ОББҮХ ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшийг энэ оноос эхлэн хэрэглэх, бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж ашиглах шийдэлд хүрээд байна. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл” хэмээн онцлов. Өвлийн цагт агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй гэж үздэг. Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж буй гэр хорооллын 220 мянган өрхийн 100 мянгад нь бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж суулгаж, 120 мянгыг нь сайжруулсан түлшээр хангахад агаарын бохирдол 50 хувь буурна гэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос үзжээ.

Үзсэн: 1421

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна