“Орос хэлний долоо хоног” эхэллээ
Жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр өөр мэргэжлээр сурч буй оюутнууд ч идэвх, санаачлагатай оролцдог боллоо
“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд”-ийн хүрээнд МУБИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Орос хэлний долоо хоног” өнөөдөр эхэллээ.
“Орос хэлний долоо хоног” үйл ажиллагааг анх зохион байгуулахад зөвхөн Орос хэлний мэргэжлийн ангийн оюутнууд оролцдог байсан бол жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр өөр мэргэжлээр сурч буй оюутнууд ч идэвх, санаачилгатай оролцдог боллоо. Энэ хүрээнд оюутан сурагчдын дунд “Орос хэлнээс хэн сайн орчуулах вэ” орчуулгын уралдаан, “Орос шүлгийг хэн уран яруу унших вэ” тэмцээн болно.
Орос хэлийг одоогийн байдлаар улсын 652, хувийн 142 ЕБС-д заавал судлах хичээлээр заадаг. 2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр нийт ЕБС-д 502 орос хэлний багш ажиллаж байгаагаас 190 нь нийслэлд орос хэлний хичээл зааж байна.
Үзсэн: 1357
Tweet