Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц 40 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил. 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Үзсэн: 1104
Tweet