АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно
Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болно.
Ази, Европын 53 орны удирдагч энэ сарын 18,19-нд Брюсельд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр болох урлаг соёлын наадамд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болно. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино урлагийн тоглолт зохион байгуулагдана.
Үзсэн: 1027
Tweet