Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо
2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийтдээ 828 сурагч суралцаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУлсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малонтой уулзлаа. Тэд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон арван монгол залуу сайн боловсрол эзэмшиж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ. Уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрсэн байна. Түүнчлэн хоёр тал Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын талаар санал солилцлоо. Улаанбаатар хотноо Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг ерөнхий боловсролын гурван сургуульд нийтдээ 828 сурагч суралцаж байгаа юм.
Үзсэн: 1129
Tweet