Бүргэдчин охин Н.Айшолпан амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд туслах сан байгуулжээ
"Бүргэдийн баяр" арга хэмжээнд 1000 орчим гадаадын жуулчин ирж сонирхсон байна.
Дэлхийн дахинд бүргэдчин охин хэмээн алдаршсан Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгууллаа. Тэрээр сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт болсон "Бүргэдийн баяр" арга хэмжээг 1000 орчим гадаадын жуулчин ирж сонирхсон юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар тухайн жуулчдын 60 гаруй хувь нь Н.Айшолпаны тоглосон "The Eagle Huntress" баримтат киноноос бүргэдийн талаар мэдээлэл авч хүрэлцэн иржээ. Иймд Монгол орон болон казахын бүргэдээр ан авлах урлагийг дэлхийд таниулсан Н.Айшолпан охины нэрэмжит сан хүүхэд багчуудад боловсрол олгох үйлсэд ч томоохон хувь нэмрээ оруулах болно гэдгийг тус сангийн үүсгэн байгуулагчид онцолж байна.
Үзсэн: 929
Tweet