Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ц.Цогзолмаа: Боловсролын системийн мэдээлэл шилэн болно


Densmaa 2018-10-10 03:10

Дөрвөн жилийн турш мэдээлэл технологийн мэргэжилтнүүд 9 дүүрэг, 21 аймгийн бүх сумын боловсролын салбарын статистик мэдээллийг цуглуулсан.

   БСШУСЯ-наас боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжих талаар танилцууллаа.

   Цахим системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг байсан хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргүүлэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж байна. Салбарын бодлого боловсруулагчдын хувьд тооцоо судалгаан дээр үндэслэж боловсролын салбарын дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулж төлөвлөлт хийх юм. Өөрөөр хэлбэл хаана, хэдэн сургуульд хичнээн хүүхэд сурч байна, ямар хичээлийн багш илүүдэлтэй эсвэл дутагдалтай байгааг цахим датагаа харж төлөвлөлтөө хийх зэрэг олон давуу талтай юм. 

Үзсэн: 992

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна