Ази, Номхон далайн цахилгаан холбооны төлөөлөгчид Монголд чуулж байна
Гишүүн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдах албаны 100 гаруй төлөөлөл оролцож байна.
Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 42 дахь хурал Улаанбаатар хотноо болж байна. Хуралд гишүүн орнуудын 100 гаруй төлөөлөл 2018-2020 онуудад хэрэгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэн батална. Түүнчлэн 2019 онд зохион байгуулагдах Дэлхийн радиогийн их хурлын бэлтгэл, бүс нутгийн зүгээс баримтлах бодлого зэргийг хэлэлцэж байна.
Монгол Улс 1991 онд албан ёсоор тус байгууллагад элсэж, гаргасан шийдвэр, стандарт, зөвлөмжийг улс орондоо хэрэгжүүлэх үүргийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хариуцан ажилладаг юм.
Үзсэн: 1158
Tweet