Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайд “UB Sport 2018" биеийн тамир, спортын өдөрлөг боллоо


Densmaa 2018-10-09 02:10

Улаанбаатарчуудаа спортлог байцгаая.

   Бүх нийтийн дунд спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлчүүд Сүхбаатарын талбайд цуглан “UB Sport 2018" биеийн тамир спортын өдөрлөг зохион байгууллаа. Долоо дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан энэхүү спорт өдөрлөгт нийслэлийн дүүргүүд өөр хоорондоо хөлбөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, олс татах зэрэг спортын таван төрлөөр өрсөлдсөн. Мөн сүүлийн жилүүдэд иргэдийг хамуулсан томоохон арга хэмжээ болох "Улаанбаатар марафон”, хүүхэд багачуудын дунд багийн спортоор бие бялдрыг нь чийрэгжүүлэх зорилготой "Дуулиан" хөлбөмбөгийн тэмцээн, цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн гээд нийтийг хамарсан тэмцээн уралдааныг явуулдаг болсон.

Үзсэн: 1188

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна