Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт боллоо
Жилдээ 300-500 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай.
Монголчууд дотооддоо автомашин үйлдвэрлээд 13 жил болж байна. Үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн хөрөнгөөр 4000 м2 талбайтай автобус, машин, тоног төхөөрөмж угсралтын үйлдвэрийг байгуулан 6 сарын дотор ашиглалтад оруулсан байна. Уг үйлдвэрт эхний хоёр эко цахилгаан автобусаа үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Тус үйлдвэр нь жилдээ 300-500 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор БСШУЯ-ны захиалгаар сургуулийн зориулалт бүхий 8 автобусыг угсарч байгаа бөгөөд 60 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Түүнчлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу 500 автобус захиалахад 400 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх юм.
Үзсэн: 862
Tweet