Д.Сумъяабазар: Алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг болгохоор зорьж байна
Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, “Bloomberg TV Mongolia”хамтран “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй чиг хандлагын талаар энэ үеэр хэлэлцсэн юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэв. Мөн тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэлээ.
Үзсэн: 1032
Tweet