Монгол Улсын Консерваторит гранд төгөлдөр хуур бэлэглэлээ
“Хөгжмийн чиглэлээр олон улсын түвшинд магистрт сурах өндөр зардалтай байдаг.
Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн танхимд боллоо. Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Авьяас билэгтнүүдээ дэмжиж байж хөгждөгийг гадаадын олон улс орны жишгээс хардаг. Дэлхий нийт эдийн засаг, бас дахин эдийн засаг гэдэг үзэл баримтлалаас татгалзаж, хүн, хүний ёс зүй, төлөвшил гэдэг том концепц рүү шилжсэн. Үүнийг бий болгож чадах газар бол консерватор. Хүнийг жинхэнэ хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууны төлөвшил, хүмүүжил олгох ёстой хүмүүс бол урлагийн салбарынхан, хөгжмийнхөн та бүхэн юм. Цаашдаа нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг буухиалж, түүчээлэн явах урлагийн авьяастай, мэргэжлийн өндөр боловсролтой хүмүүсийг Консерваторит бэлтгэнэ. Энэ нь Монголын нийгэмд том гэгээ тусгах болно” гэв.
Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү “Хөгжмийн чиглэлээр олон улсын түвшинд магистрт сурах өндөр зардалтай байдаг. Харин одоо олон улсын түвшинд мэргэжлийн дээд боловсролыг эзэмшсэн залуус Монголдоо ахисан түвшний сургалтад хамрах боломж бүрдлээ. Мөн сургууль маань их сургуулийн статустай болсноор анхныхаа эрдмийн зэрэг цолыг олгох боломж нээгдсэнд баяртай байна” хэмээв.
Үзсэн: 1123
Tweet