“Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцов.
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих зорилгоор Төрийн ордонд “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцов. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Халамжаас хөгжлийн үйлчилгээ рүү, халамжлахаас дэмжлэг рүү” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан бол МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Монголын гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ” сэдэвт судалгааны үр дүнгийн танилцуулга хийж мэдээлэл өглөө.
Үзсэн: 1222
Tweet