Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-10-03 02:10

“Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа талаар З.Энхболд даргад танилцуулсан бөгөөд биечлэн уулзаж, нефть хангамжийн асуудлаар санал солилцох боломж олдсонд талархлаа илэрхийлсэн юм. “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа талаар дурдаж, энэхүү хэрэгцээг хэрхэн хангах болоод дотооддоо нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү хандивт талархаж буйгаа илэрхийлээд “Роснефть” компанийн цаашдын ажиллагаанд амжилт хүсэв. 

 

Үзсэн: 1180

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна