Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Х.Булгантуяа дэд сайд Азийн залуу удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно


Densmaa 2018-09-04 04:09

Залуу удирдагчид Филиппин улсын Манила хотод 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийнэ.

   Азийн нийгэмлэг “Ази 21 залуу удирдагчдын хөтөлбөр”-т оролцох хүмүүсийг олон нийтэд зарлажээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Ази Номхон далайн орнуудын төлөөлөл болсон засгийн газар, бизнес, урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын залуухан мэргэжилтнүүд нэгдэж байгаа юм. Энэ жил Азийн нийгэмлэг 31 идэвх санаачилгатай удирдагчийг сонгожээ. Үүнд Монгол улсаас Сангийн дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа оролцож байна. Залуу удирдагчид Филиппин улсын Манила хотод 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийнэ. Гол зорилго нь бүтээлч шинэ санааг нээж, ажил хэрэг болгоход оршино. Нам бус, ашгийн бус гэгдэх Азийн нийгэмлэгийг 1956 онд бизнесмэн Жон Дэвисон Рокфеллер Ази тив цаашлаад дэлхий дахинд тулгарч буй асуудлыг зохицуулах зорилгын дор байгуулжээ.

 

Үзсэн: 1319

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна