ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИЙН БАТЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН 6 ДУГААР СУРГУУЛЬД ГАРДУУЛАВ
“ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ” төсөл нь 1953 онд эхэлсэн бөгөөд эдүгээ 182 улсын 11,500 гаруй Холбоот сургууль энэхүү сүлжээнд нэгджээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургууль ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээнд албан ёсоор нэгдсэнтэй холбогдуулан батламжийг нь гардууллаа. Энэхүү сүлжээ нь ЮНЕСКО-ийн үнэт зүйлс, үндсэн зорилтуудыг сургуулиудын зохион байгуулалт, хичээл, төсөл хөтөлбөрт тусгах замаар “хүүхэд, залуучуудын оюун ухаанд энх тайвны сэдлийг суулгах”-ыг зорьдог билээ.
Үзсэн: 1225
Tweet