Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн нээлтэд оролцлоо
Ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцана.
2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль 14 багш, 67 сурагчтай. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан “Эх хэлээ дээдэлье” уриатай хийж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг “шинэхэн” элсэгчид дуугаргаснаар тус сургуулийн хичээл эхэллээ.
Үзсэн: 1302
Tweet