Гёнсанбүг мужийн орлогч дарга Юн Жун Жинийг хүлээн авч уулзав
Улаанбаатар хот Гёнсанбүг муж хоёр нь 2007 онд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд газрын менежмент, эмнэлгийн аялал жуулчлал, сайн үйлсийн аян зэрэг салбарт ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Гёнсанбүг мужийн орлогч дарга Юн Жун Жинийг хүлээн авч уулзав. Хоёр тал өнөөдрийн уулзалтаар Улаанбаатар хотод эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, үр ашигтай болгох, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтран ажиллахаар санал солилцов. Улаанбаатар хот болон Гёнсанбүг муж хоёр нь 2007 онд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд газрын менежмент, хот хөгжүүлэлт, эмнэлгийн аялал жуулчлал, сайн үйлсийн аян зэрэг салбарт ажиллаж байна.
Үзсэн: 1332
Tweet