ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД МАНАЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО
У-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Лхагвадулам 5 минутын "Хоёртын тоолол" төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрын амжилтаа ахиулан дэлхийн рекордыг шинэчиллээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотод болж буй Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол, Хятад, Герман, Англи, Индонез, Япон зэрэг орнуудын шилдэг 200 гаруй тамирчин 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулж байна.
Эхний өдөр ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Лхагвадулам 5 минутын "Хоёртын тоолол" төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрын амжилтаа ахиулан дэлхийн рекордыг шинэчиллээ. Мөн ОУ-ын Их Мастер А.Янжиндулам 5 минутын "Зураг" төрөлд 360 зураг, "Баганан үгс" төрөлд 145 үг цээжлэн 2 дэлхийн рекорд шинэчиллээ. Одоогоор манай тамирчид бүх насны ангилалд эхний өдрийн нийт 63 медалийн 51 медалийн болзлыг хангаснаас гадна 3 дэлхийн гурван рекордыг шинэчлэн тогтоож, нийлбэр дүнгээр Монголын баг тэргүүлж байна.
Үзсэн: 1449
Tweet