Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ХУРАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР БОЛЛОО


Densmaa 2018-08-27 02:08

Ерөнхийлөгч Х.Баттулга Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Японы “Накаяма” хавдар судлалын институтэд монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

   Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний талаарх Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын наймдугаар хурал сарын Улаанбаатар хотноо боллоо.

   Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд амьд донороос элэг шилжүүлэн суулгах, мэс заслын шууд дамжуулалт зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан багуудын ажлын байран дахь сургалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үйл ажиллагаанд нь оролцохдоо, “2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг манай Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэс засалчид амжилттай хийж өнөөдрийг хүртэл ийм ажилбарыг тав дахь удаагаа хийж байгаа нь энэхүү онол, практикийн хурлын өгөөж, үр шим гэлээ. Та бүхний сургалт, үйл ажиллагаа бодит үр дүн, амжилт дагуулж байгаад монголчууд бид талархан бахархаж байна. Төрийн нэг чухал үүрэг бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аж төрөх нөхцлийг хангах явдал юм. Тийм ч учраас улам бүр түгшээж байгаа хорт хавдрын өвчлөлийн шалтгаан, анагаах, сувилах арга зүй, менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах, ойлголт өгөхийг чухалчлан үзэж, энэ онол, практикийн хурлын ажиллагаанд зориуд анхаарал хандуулахыг хүслээ гэв.

Үзсэн: 1202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна