АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын Эмнэлэг ашиглалтанд оржээ
АШУҮИС-ийн 38 багш Япон улсад дадлагажих сургалтанд хамрагдаж, мэргэжил ур чадвараа дээшлүүлээд байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгын үндсэн ажил дуусч, удахгүй ашиглалтанд орох гэж байна. Тус эмнэлгийн менежментийг Япон улсын Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй баг хийхээр болсон. Тэгвэл дээрхи асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй менежментийн баг болон АШУҮИС-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх япон маягийн менежменттэй эмнэлгийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа. Сайд уулзалтын үеэр “Энэхүү эмнэлэг нь монголын ард түмэнд Япон стандартын эмчилгээ, үйлчилгээ,эрдэм шинжилгээ, сургалт явуулах үндэсний хэмжээний өндөр зэрэглэлийн эмнэлэг байх ёстой. Сургалтын эмнэлгийг байгуулснаар анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ач холбогдолтой. Эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Үзсэн: 1707
Tweet