Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Н.БАЯРТСАЙХАН: ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ БИЙ БОЛООД УДААГҮЙ БАЙГААГ МАРТАЖ БОЛОХГҮЙ


Densmaa 2018-08-22 04:08

2018 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна.

   Өнгөрсөн жил Монголбанкны бодлого эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахад байсан бол 2018 оны хувьд эдийн засаг тогтвортой өсөх орчинг цаашид бүрдүүлэхэд чиглэж байна. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2018 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгааг гадаад худалдааны эргэлт нэг жилийн хугацаанд 30 шахам хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн зээл олголт нэмэгдэж байгаа, татварын орлого сайжирч төсвийн орлого 20 хувиар тус тус өссөн, уул уурхайн бус салбарын өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт хөдөлгөөн идэвхжисэн зэргээс харж болно. Монгол улсын хувьд түүхий эдийн уналтын дараагийн цикл болон 2020 оноос гадаад өр төлбөрүүд нэхэгдэж эхлэхээс өмнө эдийн засгаа хөл дээр нь бүрэн босгож ирэх, дархлааг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд макро эдийн засгийн тогтвортой орчин, санхүүгийн зуучлал өрнөх нөхцөлийг бүрдүүлэхийг Монголбанк зорин ажиллаж байгааг онцоллоо.

Үзсэн: 1180

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна