Манай улсаас нийт 328 тамирчин Азийн наадамд хурд, хүчээ үзэж байна
Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар энэ амжилтаараа наадамд оролцогч 45 улсаас Энэтхэг, Узбекстан зэрэг 10 улсын хамт наймдугаар байранд явж байна.
Олимпийн наадмын дараа спортын томоохон үйл ажиллагаа болох Азийн наадам эхэллээ. Азийн олимпийн хорооноос зохион байгуулж буй, 18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн нийслэл Жакарта хотод болж байна. Азийн хамгийн анхны наадмыг 1951 онд Энэтхэгийн Дели хотод зохион байгуулж байсан. Азийн наадамд тамирчид спортын 58 орчим төрлөөр өрсөлдөж байна. БНХАУ хамгийн олон буюу 893 тамирчнаа илгээсэн бол БНСУ-ын 813, Японы 793 тамирчин оролцож байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Б.Сэр-Од зэрэг нийт 328 тамирчин энэ наадамд хурд, хүчээ үзэж байгаагаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртсэн бол О.Үйтүмэн хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Кумар Павантай барилдаж 8:1-ээр ялж хүрэл медалийн эзэн боллоо.
Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар энэ амжилтаараа наадамд оролцогч 45 улсаас Энэтхэг, Узбекстан зэрэг 10 улсын хамт наймдугаар байранд явж байна.
Үзсэн: 1394
Tweet