БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ МАНАЙ УЛСАД 214 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ
“Монголын соёлын 7 хоног” арга хэмжээ болсон бөгөөд 60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.
Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн-Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ. Ийм хэмжээний үзэсгэлэнг өмнө нь манай улсаас Азийн улс орнуудад дэлгэж байгаагүй. Түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног” арга хэмжээ болсон бөгөөд 60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг үзэж сонирхжээ. “Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосонд бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх. Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” хэмээн БНСУ-ын Үндэсний музейн захирал Пэ Ги Дун онцлов.
Үзсэн: 1211
Tweet