Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“ДАРХАН НЭХИЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Densmaa 2018-08-20 03:08

100,000 ширхэг эко арьсыг Европ уруу экспортлохоор ажиллаж байна.

   Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр  олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, үстэй боловсруулах шугамыг суурилуулах, нэхий боловсруулах явцад хаягдал болдог ноосыг угаах автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна энэ ондоо багтаан 100,000 ширхэг эко арьсыг Европ уруу экспортлохоор ажиллаж байна. Компани үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулж, эко үйлдвэрлэл эрхлэх чармайлт гарган усны болон химийн материалын дахин ашиглалтыг арьс шир боловсруулах үйлдвэрүүддээ нэвтрүүлжээ. Цаашид усны дахин ашиглалтыг 80-90 хувьд хүргэх, шохойны дахин ашиглалтыг оруулах, гарч байгаа халимаа дахин ашиглаж арьсны боловсруулалтын дэвтээлэг, угаалгын шатанд ашиглах саванг туршилтын журмаар гаргахаар ажиллаж байна. 

Үзсэн: 1157

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна