Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Өнөөдөр ШУА-ны академийн хувьд түүхэн үйл явдал болж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийгмийн хөгжлийн түвшинд бидэнд нэг алдагдаж байгаа зүйл бол аливаа нэг үйл ажиллагааг явуулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтад үндэслэн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ялангуяа шийдвэр гаргахдаа шинжлэх ухаан, онолд үндэслэхгүй байх явдал их гарсан. Энэ бүх үйл ажиллагаа явсаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа хөндлөнгийн нөлөөнд автах байдал ажиглагдаж байна. Энэ байдлыг засаж залруулахын тулд бид судалгаа шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах ёстой” гэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран Инноваци, хөгжлийн төвд оюуны өмч, технологи дамжуулах, арилжих дэд бүтцийг байгуулах хөгжүүлэх мөн хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн арчилгааны асуудлыг сайжруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.
Үзсэн: 1181
Tweet