Мягмар, 4-р сар 8, 2025 18:50:35
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 08-04-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

"ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ ЧИНГИС ХААН" НОМ ВЬЕТНАМ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Densmaa 2018-08-17 02:08

Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь орчуулж нийтийн хүртээл болгон Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлжээ.

   АНУ-ын зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын "Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан" бүтээл вьетнам хэлээр анх удаа хэвлэгдэн гарлаа. Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь орчуулж нийтийн хүртээл болгон Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлжээ.

   ЭСЯ Ханой хот дахь дипломат төлөөлөгчийн газруудын номын клубуудтэй харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү бүтээл вьетнам хэлээр орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа ажээ.

 

Үзсэн: 1382

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: