Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол IQ-гаараа дэлхийд тавд жагслаа


Densmaa 2018-08-17 02:08

Эрдэмтдийн дүгнэснээр IQ-ийн түвшин тухайн ард түмний үндэсний болон эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйл.

   Британийн сэтгэл зүйч Ричард Линн, Финландын улс төр судлаач Тату Ванханген нарын дөрвөн жилийн турш явуулсан судалгаагаар монголчууд дундаж IQ-гийн түвшингээр дэлхийн 80 орноос тавдугаарт эрэмбэлэгджээ. Энэ талаар «Asia Russia Daily» интернет сэтгүүлийн сайтад энэ сарын 15-д нийтлэгдсэн байна.
   Жагсаалтыг Хонконг тэргүүлж, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад,Тайван, Итали улс удаалжээ. Түүнчлэн Их Британи долдугаарт, Канад, Герман наймдугаар, ОХУ аравдугаар байрт жагсчээ.

   Эрдэмтдийн дүгнэснээр IQ-ийн түвшин тухайн ард түмний үндэсний болон эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйл.
   Монгол Улсын хувьд Зүүн Азийн далайд гарцгүй, жагсаалтын эхэнд орсон бусад орнууд шиг хөгжөөгүй боловч IQ-гийн судалгаагаар гайхалтай үзүүлэлт гаргасан, мал аж ахуйн салбар өнөөг хүртэл эдийн засгийнхаа чухал хэсгийг бүрдүүлдэг ч оюун ухааны түвшингээр Норвеги, АНУ, Франц, Дани, Австралитай ижил түвшинд байна хэмээжээ.

 

Үзсэн: 956

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна