Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН "БИД МОНГОЛЫН БАХАРХАЛ" ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Densmaa 2018-08-16 04:08

Манай улсын хувьд жилд 1200 орчим оюутан аль нэг улсын ЗГ-ын тэтгэлгээр суралцахаар хилийн дээс алхдаг бол жил бүр 500 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их дээд сургуульд элсэн сурдаг.

   ОХУ-ын их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдад зориулсан “Бид Монголын бахархал” өдөрлөг Оросын шинжлэх ухаан соёлын төвд боллоо. Өдөрлөгт оросын 13 хотын 100 гаруй элсэгчдэд мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулав.

   Манай улсын хувьд жилд 1200 орчим оюутан аль нэг улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар хилийн дээс алхдаг бол жил бүр 500 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их дээд сургуульд элсэн суралцдаг. БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баяр, “Оросын байгалийн ухаан, инженер, техникийн чиглэлийн боловсрол дэлхийд үнэлэгддэг. Манайх энэ талын нарийн мэргэжилтнүүдийг Орост бэлтгэхэд анхаарч байна. Түүнчлэн ДТГ-уудад буй оюутнуудын мэдээллийг үндэслэн 1990 оноос хойш алдагдаад буй гадаадад суралцагчдын бүртгэлийн нэгдсэн системийг ГХЯ-тай хамтран хийх ажил өрнөж байна” гэлээ.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна