Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Германы XVI Чуулган: Улс төрийн боловсролоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь


Densmaa 2018-08-16 04:08

“Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

   Монгол-Германы XVI Чуулган нь 2018 оны 08 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Ардчилал бол улс төрийн аливаа үйл ажиллагаа, түүний шийдэл, хэрэгжилтэд ухамсартай бөгөөд идэвхтэй оролцож чаддаг ард иргэдээсээ хүчээ сэлбэж, бэхжиж байх учиртай. Тус чуулганыг зохион байгуулагчид монголын ардчиллын амжилт ба сорилт, улс төрийн боловсролын өнөөгийн түвшин болон цаашдын ирээдүйн хөгжлийн талаар мэргэжилтнүүдийн илтгэлийг олон нийтэд танилцуулж, ирсэн зочид төлөөлөгчдийн дунд улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлэн, чуулганаас гарсан онцлох санал, санаачилгыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхээр зорьж байна.

Үзсэн: 1262

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна