Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2018-08-16 04:08

Польш Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо сэргээн нээх, хоёр орны Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийг байгуулах тал дээр ойр дотно хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

   Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Лабэндаг эх орондоо бүр мөсөн буцаж буйтай нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, батлан хамгаалах, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд Элчин сайдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

   Монгол Улсад ажиллах хугацаандаа Польш Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо сэргээн нээх, хоёр орны Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийг байгуулах, Монгол оюутнуудыг тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцуулах зэрэг ажлыг урагшлуулахад анхаарч, тодорхой үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун буйгаа Элчин сайд М.Лабэнда тэмдэглэж, ойр дотно хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Үзсэн: 1237

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна