АЛТАЙН АРД ТҮМНИЙ УГСААТНЫ АСУУДЛААР 200 ГАРУЙ ЭРДЭМТЭН ЧУУЛЖ БАЙНА
Монгол, Турк, Киргиз, Азербайжан, Казахстан зэрэг 14 орны 200 гаруй эрдэмтэн, судлаачид алтайчуудын уламжлал, ёс заншил, ёс суртахуун, хууль эрх зүй гэсэн үндсэн сэдвийн хүрээнд санал солилцож байна.
“Алтайн ард түмэн” олон улсын долоо дахь эрдэм шинжилгээний хурлын нээлт өчигдөр боллоо. Хурлын хүрээнд Монгол, Турк, Киргиз, Азербайжан, Казахстан зэрэг 14 орны 200 гаруй эрдэмтэн, судлаачид алтайчуудын уламжлал, ёс заншил, ёс суртахуун, хууль эрх зүй гэсэн үндсэн сэдвийн хүрээнд санал солилцож, Алтайн ард түмний угсаатны бүлгүүдийн түүх, хэл, соёл, зан үйл, угсаатан зүй, урлаг, утга зохиолын чиглэлээр 160 орчим илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
“Хурлын үр дүнд Алтай язгуурын ард түмэн үндэс угсаа, түүх заншил, хэл соёл нэг хэмээх нэгдсэн ойлголтод хүрнэ” хэмээн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй тодотгосон юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь тав хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 6-8-нд ШУТИС-ийн төв номын санд, наймдугаар сарын 9-10-нд Монгол орны дурсгалт газраар аялан хуралдах юм.
Үзсэн: 1467
Tweet