НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм байна.
Үзсэн: 1137
Tweet