Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ХӨСӨГТӨН БА ХЭЭНЦЭР АЯЛГА


Densmaa 2018-08-02 04:08

"Хөсөгтөн" хамтлагийг 2015 онд “Asia’s Got Talent” шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон төдийгүй дэлхийн олон оронд тэднийг хүндлэн сонсох сонсогчдын тоо эрс нэмэгдэж байна.

   Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Yashiro Aki, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн хамтарсан "Хөсөгтөн ба хээнцэр хаялга" тоглолт болно.

   Хөсөгтөн хамтлаг нь олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулсаар ирсэн. "Хөсөгтөн" хамтлагийг 2015 онд “Asia’s Got Talent” шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон төдийгүй дэлхийн олон оронд тэднийг хүндлэн сонсох сонсогчдын тоо эрс нэмэгдэж байв. Уг тоглолтонд Японд хит болоод буй "Жамаас" тэргүүтэй шилдэг бүтээлүүд дуулагдах юм.

Үзсэн: 1274

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна