ЗУРГААН ТҮМЭН САРЛАГИЙН БАЯР БОЛЛОО
Ердийн хөсгийн цуваа, сарлаг унасан сайхан хос, сайхан бух, эмнэг сарлагийн үхэр, уран бугуйлч зэргийг шалгаруулж, сарлагийн уралдааныг зохион байгууллаа.
“Зургаан түмэн сарлагийн наадмыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд зохион байгууллаа. Улсдаа сарлагийн тоогоор хоёрдугаарт ордог Эрдэнэцогтчууд энэ жилийн сарлагийн баярыг олон нийтэд сонирхолтой болгоход анхаарч ердийн хөсгийн цуваа, сарлаг унасан сайхан хос, сайхан бух, эмнэг сарлагийн үхэр, уран бугуйлч зэргийг шалгаруулж, сарлагийн уралдааныг зохион байгуулжээ. Мөн үеэр дуутай хурууны наадгайг нь дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татсан байна.
Сонирхуулахад, дуутай хуруу наадгайг Монголын соёлын өвд бүртгүүлэх ажлыг Эрдэнэцогт сумын удирдлагууд шат дараатай хийж байгаа аж.
Үзсэн: 1721
Tweet