Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцлоо
Гиннесийн номд бичигдэхүйц буюу 27х13 метр хэмжээтэй “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэсэн нэртэй байт харвааны талбайтай боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн ёслолд оролцлоо. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд гиннесийн номд бичигдэхүйц буюу 27х13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээж байгаагийнх аж. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болно. Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулахын өлзийтэй ерөөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүллээ.
Үзсэн: 1445
Tweet