Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Фрийр Саклер” музейд “Монголын соёлын өдөр” боллоо


Densmaa 2018-08-01 03:08

“Смитсониан” хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор газар.

   Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Смитсониан хүрээлэнтэй хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг “Фрийр Саклер” музейн байранд долоодугаар сарын 27-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын иргэд болон тус улсад  ажиллаж, амьдарч, сурч буй монгол, гадаадын 700 гаруй иргэд үзэж сонирхсон байна.

   Арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын түүх, соёл, уламжлал болон Монгол Улс, АНУ-ын түүхэн харилцаа, одоогийн хамтын ажиллагааны талаар товч танилцуулав. “Монголын соёлын өдөр” арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Вашингтон хотод үйл ажиллагаа эрхэлдэг Монгол ресторан үндэсний хоолоор үйлчлэн эх орныхоо түүх, соёлоо сурталчиллаа. Дашрамд дурдахад “Смитсониан” хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй АНУ дахь хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор.

 

Үзсэн: 1253

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна