Женевт суралцах Швейцарийн элчин сайдын нэрэмжит шагналыг гэрэл зурагчин Б.НАМУУН хүртлээ
Хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.
Монгол Улсыг хавсран суугаа Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцарь хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарийн Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарчээ. Швейцарийн элчин сайд Жан Жак дэ Дардел "Би Монголд ирэх болгондоо сэтгэл зүрхэндээ энэ салбарт дэмжлэг үзүүлье гэж боддог байлаа. Ингээд өөрийн нэрэмжит буюу Швейцарийн элчин сайдын нэрэмжит шагналыг бий болгосон" гэлээ. Шалгарсан уран бүтээлчид авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох аж.
Үзсэн: 1406
Tweet
Apotactici
18 Jul 2018 11:55:13
Good man! Behold is an important offering for you. http://bit.ly/2JZ6hIf