Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛБАНК ӨНГӨРСӨН САРД 2,182 КГ АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ


Densmaa 2018-07-17 02:07

Монголбанкны 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.

   Монголбанк өнгөрсөн зургадугаар сард 2,182 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байсан. Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов. Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байгаа бөгөөд 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.

Үзсэн: 1421

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна