Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДСАН ХӨВСГӨЛ НУУР


Densmaa 2018-07-16 02:07

Хөвсгөл нуурын эргэн тойронд өдөрт дунджаар 10 мянган жуулчин ирж байна.

   Монгол орны хоймор нутаг Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдээр үргэлжилж байгаа учраас Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс олон байх төлөвтэй ажээ. Тухайлбал “Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 жуулчин ирээд байна” гэдгийг Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын мэргэжилтэн хэлж байлаа. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал  нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч ачаалал 5-6 дахин нэмэгджээ. Монголын аялал жуулчлалын холбооны мэдээлснээр Монголд зуны улиралд ирэх жуулчдын тоо жилд дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байгаа ажээ.

Үзсэн: 1411

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна