ГХЯ-ны ТНБД Д.ДАВААСҮРЭН ШВЕЙЦАР УЛСААС ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД Ж.Ж. ДЕ ДАРДЕЛИЙГ ХҮЛЭЭН УУЛЗАВ
Зүүн хойд Азийн асуудлаар хоёр орны санаачлан хэрэгжүүлж буй Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Церматын дугуй ширээний уулзалтуудын хүрээнд идэвхтэй ажиллахын чухлыг тэмдэглэв.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааг бүхий л чиглэлээр хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, ШХУ-ын Гадаад хэргийн сайд И.Кассисын өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлснийг онцлов. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн хойд Азийн асуудлаар хоёр орны санаачлан хэрэгжүүлж буй Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Церматын дугуй ширээний уулзалтуудын хүрээнд идэвхтэй ажиллахын чухлыг тэмдэглэв. Элчин сайд Ж.Ж.Де Дардел санаачлан Монголын соёл, урлагийханд олгодог болсон ШХУ-ын Элчин сайдын нэрэмжит шагнал нь хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн дээр Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд танилцуулж буй чухал арга хэмжээ болохыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэмдэглэн талархал илэрхийлэв.
Үзсэн: 1241
Tweet